П.Амгаланбаяр
АНУ-ын Орегон мужийн Южин хотод энэ сарын 15-нд хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Тус тэмцээнд 200 гаруй орны 2000 тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Уг тэмцээнд 1983 оноос хойш 18 дахь удаагаа зохион байгуулагдаж буйгаараа арвин түүхтэй.
"Орегон-2022" дэлхийн АШТ-д манай Монголын дөрвөн тамирчин оролцоно. Тодруулбал эрэгтэйчүүдийн марафонд Гавьяат тамирчин, Ази тивийн аварга Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Д.Гантулга, эмэгтэйчүүдийн марафонд Б.Мөнхзаяа нар оролцох аж. Харин дасгалжуулагчаар О.Оюунтуяа, Б.Доржпалам, Т. Шийтэрчулуун нар ажиллахаар болжээ.
ДАШТ-ий эрэгтэйчүүдийн марафон энэ сарын 17-ний 06:00 цагт, эмэгтэйчүүдийн марафон долоодугаар сарын 18-ны 06:00 цагаас гараанаас гарна. Тэмцээний шууд дамжуулалтыг АНУ-ын NBC Sports теле суваг хүргэх аж.
Эх сурвалж:www.polit.mn