Т.САЙХАН

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар өнөөдөр /07.04/ боллоо.  Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Бүлгийн хурлаар АИ-92 шатахууны үнийг цаашид барихыг Засгийн газарт чиглэл болголоо. Хэрэглэгчдийн 70 орчим хувь нь АИ-92 шатахуун худалдан авдаг. Ингэхгүй бол 1000 гаруй төгрөгөөр нэмэгдэх магадлалтай.

Мөн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, барилгын материалын нийлүүлэлтэд анхаарч ажиллахыг Засгийн газарт даалгалаа. УИХ-ын чуулган ирэх лхагва гаригт завсарлана.  Үүнээс өмнө 2021 оны төсвийн гүйцэтгэл болон одоо хэлэлцэж буй зарим хуулийн төслийг батална" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn