Ч.Гантулга
Нэгэн цаг үед Монголын өсвөр үеийнхнийг урлагаар хүмүүжүүлж байсан “Хүүхэд залуучуудын театр”-ыг сэргээхээр болжээ. Театрын газрын асуудал шийдэгдсэн бөгөөд 100 айл орчимд барилгын ажил эхэлж байгаа юм байна. Энэ тухай Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Зууны мэдээ” сонинд онцолжээ. Тэрбээр “Манай монголчууд Хүүхэд залуусын театртай байсан. Үүнийг дахин сэргээх гэж байгаад баяртай байна. Уг нь хүүхдийг багаас нь урлагаар хүмүүжүүлэх бодлого байгаагүй биш байсан. Багад нь Хүүхэлдэйн театрт жүжиг үзүүлж, өсвөр насанд нь Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлтэй танилцуулаад насанд хүрэхээр нь УДЭТ-ын уран бүтээлийг үзүүлдэг байжээ. Энэ л хамгийн зөв, том тогтолцоо” гэв.
Эх сурвалж www.polit.mn