Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ хуулийг баталснаар Үндэсний их баяр цэнгүүн үндэсний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Монгол наадмыг хэл ам хэрүүл тэмцэлгүйгээр зохион байгуулах чиглэлээр холбогдох яамд, ажлын хэсэг холбоод онцгой анхаарч Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхэд хүчээ нэгтгэж хичээл зүтгэлтэй ажиллахыг уриалж байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn