Д.ДАРАМБАЗАР
Футзалын тэмцээний нэгдүгээр лигт 10 клуб таван сарын турш өлсөлдсөнөөс Э.Хүрэлчулуун дасгалжуулагчтай "Хан-Уул" клуб аваргын цомыг хүртлээ. 18 тойрог үргэлжилсэн тэмцээний удаах байранд 40 оноотой П.Мөнхбат дасгалжуулагчтай "Халиун-Од" клуб орж плейоффын тоглолтоор "Дээд Лиг"-т дэвших эрхтэй болов. Тэмцээний хаалтын ёслол болж шилдгүүддээ шагналыг гардуулахад шилдэг шүүгчээр хөлбөмбөгийн холбооны "А" ангиллын шүүгч Б.Логьшир, хаалгачаар "Халиун-Од" клубийн Б.Баянбат, довтлогчоор "Хан-Уул" клубийн Б.Цогтбаатар, бусдаасаа шилдэг байсан Б.Далайсугар, Н.Майдар нар шалгарав. Гурав, дөрөвдүгээр байрт шалгарсан багуудын хувьд ижил 31 оноотойгоор М.Батсүрэн дасгалжуулагчтай "Шинэ Налайх", А.Түвшинтөгс дасгалжуулагчтай "Капитрон" багууд багтсан юм.
Эх сурвалж: www.polit.mn