Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /06.16/ эхэллээ. Хуралдааны эхэнд АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Нэр бүхий гишүүд Д.Ганбатад зориулсан, нэг хүнд зориулсан хууль өргөн барьсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр завсарлага авсан. Ер нь Монголд хоёр хуваагдаагүй юм алга. Тэрний нэг нь АН. Бидний ч буруу байгаа байх. Намын бүлэг найман гишүүнтэй. Бичгээ УИХ-ын дарга Г.Занданшатарт явуулсан. Уншиж танилцуулах хэрэгтэй" гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Д.Ганбат гишүүнийг ёс зүйтэй байж, хууль дээдэлж ажиллахыг шаардаж байна. Намын бүлгийн даргаар таныг томилогдсоныг зарлачихсан, 11 гишүүнтэй. Түүнээс найман гишүүнтэй гэж зарлах эрх надад байхгүй" гэх хариултыг Д.Ганбат гишүүнд хэлэв.
Хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилж, өргөн барьсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Эх сурвалж:www.polit.mn