Б.ОД
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Ардчилсан Намын улсын бүртгэлийн тамга тэмдгийн хяналтын дугаарыг дахин олсон шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Энэ тухай Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 7-ны өдөр хуралдаж, Ардчилсан намын тамганы маргааныг эцэслэн шийдвэрлэлээ.Тус хурлаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон түүнд хадгалагдаж байгаа тамга тэмдэг хууль ёсных гэдгийг баталж, Ц.Тувааныг Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй этгээд болох мөн түүнд хадгалагдаж байгаа тамга хууль бус хүчингүй болохыг шүүх тогтоолоо" гэж мэдэгджээ.
Эх сурвалж:www.polit.mn