С.САРУУЛ

Дэлxийн банкнаас жил бүр эрxлэн гаргадаг Монголын эдийн засгийн тайланг танилцууллаа.  Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Н.Нгану “Цар тахлаас шалтгаалж зарим нэг хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор 2021 онд уул уурхайн салбарын өсөлт хүлээлтэд хүрээгүй. Өрхийн хэрэглээ улам бүр хумигдсан. Өрхийн хэрэглээ буурсан нь нийт хэрэглээ болоод эрэлтийг багасгахад нөлөөлсөн. 2021 онд бодит экспорт буурсан учраас дотоодын нийт бүтээгдэхүүний 14 хувьд хүртэл нүүрсний нөөц хуримтлагдсан байна. Цаашлаад өрхүүд хоол, хүнсэнд зарцуулах зардлаа хадгалахын тулд бусад төрлийн зардлаа маш их  хэмжээгээр танажээ. Мөн үүнийгээ дагаад өрхийн хуримтлал ч буурсан. Судалгаанаас үзэхэд дундаж болон өндөр орлоготой өрхүүд энэ хугацаанд хуримтлал, хадгаламжаа өсгөсөн байна. Харин орлого багатай өрхүүдийн хувьд хүнсний хэрэглээ их хэмжээгээр нэмэгджээ.

Ажлын байр хорогдсон ч цар тахлын хязгаарлалт сулрахын хэрээр хөдөлмөрийн зах зээл эргээд сэргэж эхэлсэн. Засгийн газраас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд ажлын байрыг хадгалахад үр дүнгээ өгсөн. Хэрэв Засгийн газар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол ажлын байр маш ихээр хорогдох байсан. Бидний тооцооллоор хөтөлбөрийн үр дүнд үндсэндээ 160-238 мянган ажлын байрыг хадгалж чадсан” гэв.

 Эх сурвалж: www.polit.mn