Б.ОД
Монгол Улсын болон БНХАУ-ын хил хоорондын боомтууд дээр гарч буй хүндрэл, Орос Украины хурцадмал байдлаас үүдэлтэй сөрөг нөлөө зэрэг нь 2022 онд эдийн засгийн өсөлтийг бууруулж, 2.5 хувьд хүргэж болзошгүйг Дэлxийн Банкнаас жил бүр эрxлэн гаргадаг Монголын эдийн засгийн тайланд онцолжээ.
Орос Украинд үүссэн нөхцөл байдал манай улсын гадаад эрсдэлийг нэмэгдүүлснээр гадаад валютын эрэлт өсөж, гадаад валютын албан нөөц буурсныг мөн дээрх тайланд дурдсан байна.
Энэ талаар Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Жийн-Паскаль Н.Нгануг "Сүүлийн хоёр жилийн хугацааны төсвийн тэлэлт нь бодлогын орон зайг хумиад зогсохгүй, төсвийн алдагдлыг нэмэгдүүлж, улмаар урт хугацааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт саарсан, инфляц огцом өссөн, төсөв болон гадаад секторын тэнцвэр ганхсан, өрийн дарамт нэмэгдсэн зэрэг томоохон сорилтуудтай тулгараад байна. Мөн олон тулгууртай, тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд бүтцийн шинж чанартай реформуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай" гэв.
Монголбанкны хувьд инфляцыг тогтворжуулах бодлогод өндөр ач холбогдол өгч, бодлогын хүүг нэмэгдүүлэх, төсвийн шинж чанартай үйл ажиллагааг шат дараатайгаар хумих, гадаад секторын сөрөг нөлөөг гадаад валютын ханшийн өөрчлөлтөөр бууруулах шаардлагатай байгааг мөн онцоллоо.
Эх сурвалж:www.polit.mn