П.АМГАЛАНБАЯР
Өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газраас Чингэлтэй дүүргийн V дугаар хороонд байрлах “Улаанбаатар синема ХХК”-ийн Тэнгис кино театрт гал унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа. Дадлага сургуульд НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, “Улаанбаатар синема” ХХК, дүүргийн Улаан загалмай хорооны нийт 70 гаруй ажилтан, алба хаагч оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Энэ үеэр кино үзвэрийн цагаар гарсан гал түймрийг мэргэжлийн байгууллага богино хугацаанд хохирол багатай унтраах, ажилтан, алба хаагчдад өөрийгөө болон иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах чиглэлээр мэдлэг, дадлага олгосон юм.
Эх сурвалж: www.polit.mn