Б.ОД

Манай улсын хамгийн тулгамдсан асуудлын нэг нь чихрийн шижин өвчин болоод байна. 7-11 настай хүүхдийн таргалалт сүүлийн долоон жилийн дотор долоо дахин өсжээ. 

ДЭМБ-аас хэт чихэрлэг ундааг хязгаарлахгүй бол сөрөг үр дагавар гарч байгаа талаар анхааруулж байгаа. Иймд хэт чихэрлэг ундааг хязгаарлах хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр тооцон, УИХ-ын гишүүд өргөн бариад байна.

Үүнтэй холбоотойгоор хүүхдийг чихэр их идэхээс хэрхэн сэргийлэх талаарх зөвлөгөөг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргажээ. 

Үүнд:

-Хүүхдэд нэмэлт сахар өгөхгүй байх

-Нэг нас хүрээгүй хүүхдийн нэмэгдэл хоолонд чихэр хийхгүй байх

-Чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг хязгаарлах

-Хүүхдийн бэлэгт чихэр өгдөг уламжлалыг зогсоох

-Хүүхдэдээ чихэр идэх нь ямар хор нөлөөтэйг тайлбарлах хэрэгтэй гэсэн байна.

 Эх сурвалж:www.polit.mn