Конрад-Аденауэр сан Германы их сургуульд магистрын зэрэг (дөрвөн семестр суралцах стандарт хугацаа) эсвэл докторын зэрэгт суралцахад бүрэн тэтгэлэг олгож байна.
Тэтгэлэгт хөтөлбөрт герман хэлний В2 түвшний мэдлэгтэй гэдгээ нотлох боломжтой, нийгэм хийгээд улс төрийн идэвхтэй оюутнууд, бүх чиглэлээр суралцаж буй докторантууд хамрагдах боломжтой.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд санхүүгийн дэмжлэгээс гадна олон давуу талтай. Үүнд,
-Конрад-Аденауэр сангийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан 15,000 гаруй төгсөгч бүхий олон улсын хүрээлэл
-Хичээлийн хөтөлбөрийн зэрэгцээ Конрад-Аденауэр сангаас зохион байгуулах өргөн цаг хүрээний семинаруудад оролцох боломж
-Тэтгэлт хөтөлбөрт хамтрагдсан оюутан бүрд хичээл мөн ажил мэргэжлийн төлөвлөлтийн ганцаарчилсан зөвлөгөөг их, дээд сургуулийн багш, зөвлөхүүдээс авах боломж
-Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад материал хүлээн авах эцсийн хугацаа: 2025.03.09
Тэтгэлгийн материлыг хүлээн авах хаяг: Info.zentralasien@kas.de
Хөтөлбөртэй холбоотой асуултыг хүлээн авах хаяг: Adiyasuren.jamiyandagva@kas.de
Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцоход шаардлагатай бусад мэдээлэл, асуулгын xуудас зэргийг авах холбоос:
https://www.kas.de/.../begabtenfoerd.../auslaenderfoerderung
Эх сурвалж: Конрад-Аденауэрб сан