Б.ДОЛЖИНЖАВ

Улсын хэмжээнд ням гарагт коронавирусийн халдвараар 25 хүн өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Үүнээс 13 нь Улаанбаатарт, 12 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 374 байгаа бол гэрийн хяналтад 1214 иргэн байна. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 53 нь хүүхэд 15 нь жирэмсэн ээжүүд байгаа юм.

Нийт эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлын хувьд:

-76 нь хөнгөн

239 нь хүндэвтэр

48 нь хүнд        

11 хүн нэн хүнд байгааг ЭМЯ-наас мэдээллээ. 

 Эх сурвалж:www.polit.mn