Б.ОД

Энэ хичээлийн жил гурван улиралтай байхаар төлөвлөснийг Боловсролын яамнаас мэдэгдээд байна.

Хуваарь ёсоор улсын хэмжээнд ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 4-нөөс эхэлнэ. Аймаг, нийслэл, анги ялгахгүйгээр бүх сурагч нэг долоо хоног амрах юм.

Тодруулбал сурагчид дөрөвдүгээр сарын 4-ний даваа гарагаас эхлэн амарч, дөрөвдүгээр сарын 11-нд хичээлдээ орно.Харин гуравдугаар улирлын буюу зуны амралт зургаадугаар сард эхлэх хуваарьтай байна.

Эх сурвалж:www.polit.mn