Б.ИРЭЭДҮЙ

Монголбанк, Барилга хот байгуулалтын яамтай хамтран хэрэгжүүлэх “Барилгын салбарыг дэмжих, орон сууцны Үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханаас зарим зүйлийг тодруулав.

 

-Энэ хөтөлбөр бат­лагд­­санаар барилгын сал­барт гарах өөрчлөлт юу вэ?

-Монгол Улсын Зас­гийн газраас орон сууцны үнийг бууруулахын тулд газрыг үнэгүй болгох, то­дорхой төсөл хөтөл­бө­рүү­дийг дэмжиж ажиллах нь чухал. Мэдээж орон сууц барих дэд бүтцийг төрөөс шийдэх ёстой. Үүний зэ­рэг­цээ сургууль, цэцэрлэ­гийг ч мөн хариуцах хэрэг­тэй. Ингэж байж үнийг тогтворжуулах боломж бүрдэнэ. Энэ удаагийн санамж бичигт гарын үсэг зурснаар барилгын салба­рын үнийн өсөлтөөс урьд­чилан сэргийлнэ гэж бо­дож байна. Үүний тулд Засгийн газраас барилгын материалын үйлдвэрлэ­лийг дэмжих хөтөлбөр бат­лагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд тус үйлдвэрийг эргэлтийн хөрөнгөөр дэм­жих юм. Мөн шинэ тех­нологи нэвтрүүлэхэд тус­лалцаа үзүүлэх, орон сууц­ны санхүүжилт, моргей­жийн зээлийн санхүүжүү­лэх хөтөлбөрт гарын үсэг зурж байна.

-Энэ хөтөлбөрт хэдэн төгрөг зарцуулах вэ?

-Санхүүжилтийн хувьд барилга, барилгын материалын үйлдвэрт 370 гаруй тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийг хэрэг­жүүлнэ. Мэдээж банк бо­лон төсөл сонгох ажлыг ил тод явуулна. Моргейжийн зээлд зориулж 800 орчим тэрбум төгрөг гэж төсөөлж байгаа. Үүнийг хэрэгжүү­лэхийн тулд бусад эрхзүйн бичиг баримтыг гаргана. Цаашдаа энэ төрлийн зээ­лийг зөвхөн Төрийн бан­каар бус бусад арилжааны банкуудаар дамжуулж олгоно. Мөн ямар нэгэн хязгаарлалт тавихгүй. Гэх­дээ бага, дунд орлоготой иргэд, бусад зорилтот бүлэгт хүргэхийн тулд Засгийн газар тодорхой хөтөлбөр зарлах ёстой. Ерөнхий сайдаар ахлуул­сан үндэсний хороон дээр энэ асуудлыг боловсруулж дуусч байгаа.

-Барилгын компаниуд хөрөнгийн эх үүсвэргүй байгаа нь орон сууцны үнэ өсөх нэг шалтгаан болдог. Тиймээс энэ хөтөлбөр батлагдсанаар эх үүсвэрт чиглэсэн зээл олгох уу?

-Барилгын салбарт дэд бүтцийн асуудлыг шийднэ. Моргейжийн зээл гэдэг нь санхүүгийн эх үүсвэр гэж ойлгож бол­но. Мөн тодорхой орон сууцнуудад туслана. Түүнч­лэн барилгын ком­паниуд хамтарч ажиллах шаардлагатай. Ер нь ба­рил­гын салбар, бүтээн байгуулалтад хийх хөрөнгө оруулалтыг тодорхой болгоно.