Б.ОД

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэ онд гадаад, дотоодын жуулчдын зорин очих 17 суманд отоглох цэг байгуулахаар төлөвлөсөн талаар мэдээллээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Баян-Өлгий, Увс, Ховд, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Завхан аймгуудад аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, отоглох цэг, авто зам дагуу үйлчилгээний цогцолборуудыг байгуулна. Говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, 100 отоглох цэг байгуулна” гэж заасан.

Үүний дагуу Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болон бусад жуулчдын гол зорин очдог газруудад ариун цэврийн байгууламж бүхий отоглох хоноглох цэгийг байгуулахаар 2020 онд улсын төсвийн хөрөнгөөр зургаан цэгт отоглох цэг байгуулсан.

Улсын төсвийн хөрөнгөөр барьсан Отоглох цэг нь дараах иж бүрдлээс бүрдэнэ. Үүнд:

Машины зогсоол

Тэмдэг, тэмдэглэгээ

Морины уяа

Мэдээллийн самбар

Майхан барих талбай

Ширээ, сандлын хослол

Ширээ, сандал бүхий дээвэртэй сүүдрэвч

Ил гал түлэх зориулалтын цэг

Шорлог хийх зуух

Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл бүхий галын саравч

Гэрэлтүүлэг шон

Спорт талбай

Явган хүний зам

Нийтийн ариун цэврийн байгууламжаас бүрдэнэ

Эх сурвалж:www.polit.mn