Ч.ЗОТОЛ

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан цахим мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, мэдээлэл цуглуулах, үйлчилгээ үзүүлэх журам нь ХХААХҮ-ийн сайдын 2021 оны есдүгээр сарын 14-ний А254 дүгээр тушаалаар батлагдсан. Журмын хэрэгжилтийг хангах, мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх, байгууллага, үйл ажиллагааны мэдээллээ хүргэх, сурталчлах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг хамтран ажиллахыг урьжээ.

 Тус мэдээллийн сан нь дараах бүрдэл хэсэгтэй байх бөгөөд  эдгээр нь:

1.    жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний хууль тогтоомж, төрийн байгууллага, албан тушаалтнаас гаргасан холбогдох эрх зүйн акт;

2.    дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмжийн танилцуулга, зах зээлийн мэдээлэл, судалгаа;

3.    гадаад, дотоодын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний сайн туршлага;

4.    эрдэм шинжилгээний байгууллага, судлаачийн тайлан, бүтээл;

5.    төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах захиалга;

6.    жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг санхүүжүүлэх гадаад, дотоодын буцалтгүй тусламж, зээлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн талаарх мэдээлэл;

7.    жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зориулан гадаад, дотоодод зохион байгуулах үзэсгэлэн, худалдааны тухай мэдээлэл

8.    Салбарын судалгаа, шинжилгээ, ном, товхимол, оюуны өмчөөр баталгаажсан бүтээл;

9.    Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан гадаад, дотоодын сургалтын мэдээлэл байх юм байна.  Тухайн  байгууллагаас нийлүүлэх боломжтой мэдээлэл, судалгааг www.sme.gov.mn цахим хуудсанд холбогдох эх сурвалжийн хамт тухай бүр байрлуулж, цаашид тогтмол баяжилт, шинэчлэл хийж ажиллахаар зорьж байгааг холбогдох албаныхан хэллээ. Цахим мэдээллийн санд байршуулах мэдээллээ batulzii@sme.gov.mn хаягаар илгээх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг  95952242 утсаар холбогдон авч, хамтран ажиллаж болох юм байна.

Эх сурвалж: www.polit.mn