Б.ОД

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр өнгөрсөн сард инфляци улсын хэмжээнд 14.6 хувьд хүрчээ.

 Үнийн өсөлтийн шалтгааныг тус хорооны дарга Б.Батдаваа “Инфляци 14.6 хувьд хүрэхэд 47.3 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ багтдаг. Эдгээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн бөгөөд энэ нь [сагсны] нийт жингийн 45 хувийг эзэлж байна” гэж   тайлбарлав.

Үйлдвэрлэгч бус, импортлогч орны хувьд гадаад зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт дотоодын хэрэглэгчдийн худалдан авах чадварт ийнхүү хүчтэй нөлөөлж байна гэж Үндэсний статистикийн хороо үзэж байна.

 Эх сурвалж:www.polit.mn