Б.Брехт

 

1
  • Энэ чиний гэр,
  • Энд чи юмаа тавьж болно.
  • Эдлэл хэрэгсэлээ хүссэнээрээ тавь.
  • Илүү хэрэгтэй юм байна, юу хэл.
  • Энэ май, түлхүүр.
  • Энд бай, одоо.

 

2

  • Энэ бүгдэд зориулсан сууц
  • Хоргодох өрөө, унтах ор.
  • Хашаанд гараад бусадтай нийлж болно.
  • Хооллох таваг чинь энэ
  • Хоцор доо одоо бидэнтэй.
3
  • Энэ чиний хоргодох булан,
  • Эвхэрч унтах цэвэрхэн ор чинь
  • Энд нэг л хүн унтаж байсан.
  • Эвгүй санагдаад байвал
  • Гадаа байгаа торхтой усанд халбагаа
  • Гарч дүрээд сэгсэр, цэвэр болно,
  • Гайгүй шүү, үлд энд ээ.
4
  • Энэ миний өрөө байгаа юм,
  • Алив бушуул, тэгэхгүй бол
  • Шөнө гэвэл тусдаа үнэтэй болно.
  • Би ч чамайг оролдохгүй.
  • Бүү зов, би өвчингүй.
  • Энд өөр газар байснаас дутах юм үгүй.
  • Үлдэж болно оо, чи энд. 1926.

 

Орчуулсан Н.Пүрэвдагва.

Эх сурвалж: Б.Брехт Театр: Шүлэг найраг, нийтлэл, ярилцлага, хэлсэн үг. УБ 2021 ном