З.БАТЦЭЦЭГ

 

Могой жилтнүүд: 1929, 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013

Могой жилтний ерөнхий зурхай

Тэд их яриасаг биш, зөн совин нь сайн хөгжсөн, шийдвэр гаргахаасаа өмнө их боддог. Тиймээс тэдэнд багаар биш ганцаараа ажиллах нь амар байдаг. Маш хариуцлагатай ажилтан, алдаа гаргахгүйн тулд хэдэн алхмыг урьдчилж боддог ухаантай хүмүүс. Хувийн харьцаанд гэнэн, үүнээс болж залуудаа алдах нь их. Гадаад төрхөөрөө бусдыг өөртөө татдаг, гоё хээнцэр, цэвэрхэн хувцасладаг. Сайн ажиллахын хажуугаар сайн амарч бас чаддаг. Гэрээ гоё тохижуулах дуртай, урлагийг их үнэлдэг, музей үзэсгэлэн их үздэг. Тиймээс могой жилтнийг өөртөө татхыг хүсвэл хамт музей үзээд, дараа нь сайхан орчинтой газар хоолонд уриарай. Тэд хүнийг найдвартай гэдэгийг нь таньж мэдмэгцээ халамжтай сайн хамтрагч гэдгээ харуулдаг. Иймээс тэд үнэнч хань ижил, сайн аав ээж болж чаддаг. Тэд өөрсдөддөө мөнгө хэмнэж чадах ч, гэр бүлдээ бол хэзээ ч үгүй. 2022 онд тэд санхүүгээ сайжруулах боломж гарна.

2022 онд могой жилтнүүд ил шудрага байвал бүтэн жилдээ эерэг өөрчлөлтөөр дүүрэн байх болно. Могой жилтнүүд хүнд итгэж сурах хэрэгтэй. Тэд бодлоо хуваалцдаггүй, сэтгэл хөдлөлөө ил гаргадгүйгээс хүйтэн, хөндий сэтгэгдэл үлдээдэг. Намраас шинэ ажилд шилжих магадлалтай. Ажилаа өөрчилөе гэж бодож байсан хүмүүст 8 сард боломж гарна.

Гэр бүлтэй могой жилтний хувьд оны эхэнд үл ойлголцох байдал үүсч болзохшгүй. Анхаарал халамжаа бууруулахгүй, эелдэг байж чадвал 7 сар гэхэд харьцаа эргэн хэвэндээ орно. Ганц бие хүмүүсийн хувьд хүнтэй танилцах эсвэл хуучин амрагтайгаа эргэн учирч магадгүй. Зарим нэгэн хүмүүс сонголт хийхэд хүрнэ. Зөв сонголт хийж хүний сэтгэлээр тоглохгүй байх нь дээр.

Эрүүл мэндийн хувьд түрүү жил их ажилласан тул энэ жил эрүүл мэндийн бүтэн үзлэгт хамрагдвал зүгээр. 2022 онд зүрх судас, амьсгалын замын өвчнөөр өвдөж магадгүй. Аялалд явахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Хордлого авч болзошгүй.

Эх сурвалж: www.sputnik.ru