Б.Уран

Засгийн газрын бондыг олон улсад арилжаалсан төлбөр болох 1.5 тэрбум ам.долларыг зарцуулах төслүүдийг Уул уурхайн яамнаас судалж байна. Бондоор босгосон хөрөнгөөр төмөр зам, эрчим хүч, газрын тос боловсруулах, төмөр болон зэс хайлуулах металлургийн үйлдвэр, кокс үйлдвэрлэлд зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ чиглэлээр Уул уурхайн яаманд 100 орчим төсөл ирснээс 30 төслийг нь шалгаруулан хоёр дахь шатны нарийвчилсан үнэлгээг хийж эхэлжээ. Шалгарсан төслүүдийн санхүүжилтийн гуравны нэг хувийг “Чингис” бондын мөнгөнөөс зарцуулж, үлдсэн хувийг тухайн төслийг хэрэгжүүлж буй хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгж бие даан хариуцах үүрэг хүлээж байгаа аж. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр “Чингис” бондын хөрөнгөнөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлд мөнгө зориулах гэнэ.