Б.ОД

Гандангийн дэнжийг шинэ аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зураг төсөл, барилгын ажилд 24 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Төсөл 2022-2024 онд хэрэгжих бөгөөд эхний жилд долоон тэрбумын санхүүжилтыг төсөвт тусгасан байна. 

 Гандан хийд орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгох тогтоолыг Засгийн газраас энэ оны зургаадугаар сард гаргасан. Тухайн үед Хотын дарга Д.Сумъяабазар "Гандан хийдийг автомашингүй бүс болгоход онцгой анхаарах ёстой. Тухайн орчныг уламжлалт хэв маягаа хадгалсан аялал жуулчлалын төв болгоно хэмээн хотын удирдлагууд үзэж байгаа" гэж ярьж байв.

Мөн БГД-ийн 16 дугаар хороо буюу Гандан орчимд соёлын өвийг сэргээн засварлахад зориулан 500 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсний 250 сая нь 2022 оны төсөвт багтаад байгаа юм. 

Эх сурвалж:www.polit.mn