Д.ДАРАМБАЗАР

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1021  иргэнээс  халдвар илэрчээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 371512 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 672 нь Улаанбаатар хотод, 349 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-40 насны 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1777 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11310 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 28589 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн – 4849

Хүндэвтэр – 4910

Хүнд – 1298

Маш хүнд -253 хүн байна.

Эх сурвалж: www.polit.mn