С.САРУУЛ
Хүннү эйр компанийн Улаанбаатар-Алматы-Улаанбаатар чиглэлд маргааш буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн нислэг Казахстан улс талаас зөвшөөрөл ирээгүй тул цуцлагджээ. Тиймээс урьдчилсан бүртгэлд хамрагдсан иргэд дараагийн нислэгийн бүртгэл эхлэх үед дахин бүртгүүлэх шаардлагатайг анхаарууллаа.
Эх сурвалж: www.polit.mn