Б.ОД
Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа. Цэргийн төв эмнэлгийн дарга ерөнхий эмч, дэд хурандаа Б.Энх-Од угтан авч, эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа, цар тахлын үед хэрэгжүүлэн ажиллаж буй үйл ажиллагааны явц, нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан яаралтай хэрэгцээтэй байгаа хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг өгөхөө мэдэгдлээ.
“COVID-19” өвчнөөр өвчилсөн иргэдэд нэмэлт хүчилтөрөгчийн хэрэгцээ чухал шаардлагатай байдаг. Ийм бодлогоор ЭМЯ улсын томоохон эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулж байгаа юм. Энэ ажлын хүрээнд хагас тэрбум төгрөгийн өртөг бүхий тус үйлдвэрийг Цэргийн төв эмнэлэгт өгөх аж.
Эх сурвалж:www.polit.mn