Б.ДОЛЖИНЖАВ
ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.11.10/ өглөө.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 950 иргэнээс халдвар илэрчээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 370491 боллоо.Шинээр илэрсэн тохиолдлуудын гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 947 нь дотоодод бүртгэгдсэн халдвар байна.Дотоодод бүртгэгдсэн халдварын 644 нь Улаанбаатар хотод, 303 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 0-80 гаруй насны 11 хүн нас барлаа. Тодруулбал, 0-20 насны нэг хүн, 41-60 насны хоёр хүн, 61-80 насны долоон хүн, 80-аас дээш насны нэг хүн эндсэн байна. Ингэснээрөнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1767 хүн амиа алдлаа.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11723 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 30237 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-5038
Хүндэвтэр- 5022
Хүнд-1415
Маш хүнд-248 хүн байна.
Эх сурвалж:www.polit.mn