С.САРУУЛ
Автозамын түгжрэлийг бууруулах асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна. Энэ үеэр түгжрэлийг бууруулах нэг хувилбарыг насжилт өндөртэй автомашины импортын татвар, даатгалын төлбөр, лизингийн хүүг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотод шинээр бүртгэгдэх тээврийн хэрэгслийн тоог 10 орчим мянгад хязгаарлах замаар квот тогтоож болох гэж үзжээ.
Түүнчлэн хос хөдөлгүүртэй автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах, буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох, шатахууны үнэд нийслэл хотын нэг хувийн татвар тооцох, цахилгаан автомашины хэрэглээх дэмжих зэрэг арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх санал дэвшүүлж байна. Үр дүнд авто замын түгжрэлийн индекс 15 хувиар буурна гэж тооцоолсон байна.
Эх сурвалж: www.polit.mn