Б.ДОЛЖИНЖАВ
ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.11.09/ өглөө.Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 941 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Эдгээрээс 700 нь Улаанбаатар хотод, 241 нь орон нутагт илэрсэн байна. Мөн мягмар гарагт 41-80 гаруй насны 12 иргэн халдварын улмаас амиа алджээ.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас 12113 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн 5246, хүндэвтэр 5198, хүнд 1393, нэн хүнд 276 өвчтөн байна. Мөн гэрийн хяналтад 31527 хүн байгаа аж.
Эх сурвалж:www.polit.mn