Б.ОД

Байгаль орчны судалгаа шинжилгээний төвд "Ойн салбарын үндэсний чуулган"-ы "Ойжуулалт, нөхөн сэргээлт" салбар хуралдаан болж байна. 

Энэ үеэр БОАЖЯ-ны ТХНУГ-ын дарга Э.Сансарбаяр “Тэрбум мод” аяны хүрээнд” доройтолд орсон 306 мянган га талбайг ойжуулах, говь, хээрийн бүсийг ойжуулах урьдчилсан тооцоог гаргасан. Ингэхдээ нэг га-талбайд 2500 тарьц суулгац суулгаж болно. Улсын хэмжээнд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн арга хэмжээнд зориулж 2016-2020 онд 10.2 тэрбум төгрөгийг зарцуулж, 14768.5 га талбайг ойжуулсан .Ус, хөрсний судалгааг урьдчилан тооцож, говь хээрийн бүсэд мод тарих талаар мэргэжлийн байгууллагууд онцгойлон судалж байна" гэж ярилаа.

Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Ирэх 10 жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулахаар үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Засгийн газрын өргөтгөсөн бие даасан хуралдааныг энэ чиглэлээр хийнэ.Жилд бид 9.2 сая үр, суулгац л бэлдэх чадамжтай байна. Тиймээс цаашдаа жилд 100 сая үр, суулгац бэлдэх чадамжтай болохыг зорьж байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn