Б.ДОЛЖИНЖАВ
Олон ажилтантай албан байгууллагууд явуулын багаар дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэх боломжтойг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.Тодруулбал, 70 ба түүнээс дээш тооны ажилтантай аж ахуйн нэгжүүд явуулын баг дуудан, байгууллага дээрээ вакцины III тунг хийлгэж болох юм.
Коронавируст халдварын эсрэг вакциныг Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 43 баг, суурин 44 цэгт хийнэ. Дархлаажуулалтад нийт 96 багийн 373 эмч, ажилтан ажиллаж, 5748 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины I тунд 76, II тунд 177, нэмэлт сэргээх тунд 3842, нийт 4095 иргэн хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 22 хувьтай байна.
Мөн зорилтот бүлгийн буюу 2958 жирэмсэн эх, 12-15 насны 67630, 16-17 насны 26596 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Эх сурвалж:www.polit.mn