С.САРУУЛ
“МИАТ” ТѲХК Монгол Улсын Засгийн газрын захиалгаар яаралтай хэрэгцээний эм, эмнэлэгийн хэрэгслийг тээвэрлэн авчрах нислэгүүд үйлдэж байна. Өчигдөр буюу 11-р сарын 8-ны ѳдрийн Сѳүл – Улаанбаатар чиглэлийн ОМ7304 дугаарт аяллын ачаа тээврийн нислэгээр 40617 кг эм, зүү тариурын бэлдэц, тарилгын шингэн зэрэг яаралтай тусламжийн эм, эмнэлэгийн хэрэгслүүд тээвэрлэн авчирлаа.
Энэ сарын 10-ний ѳдрийн Улаанбаатар – Бээжин – Улаанбаатар чиглэлийн ОМ903, 904 дугаарт аяллын ачаа тээврийн нислэгээр Засгийн газрын захиалгат эмнэлгийн зориулалтай ачааг мѳн тээвэрлэн авчрахаар төлөвлөн ажиллаж байна.
Эх сурвалж: www.polit.mn