Л.БАТДОРЖ
"Бүх ард түмний найрамдлын одон» шагналт "Алан" Улсын эрдмийн бүжгийн чуулга болон "Бүх ард түмний найрамдлын одон" ба "Оросын үнэн алдартны сүмийн Ариун гэгээн ханхүү Дмитрий Донскойн I зэргийн одон" шагналтан Кубанийн казакуудын найрал дууны бүжгийн чуулга Улаанбаатар хотноо "Монгол, Оросын хооронд соёлын арга хэмжээнүүдийн солилцоо"-ны хүрээнд хамтарсан тоглолтоо толилуулах гэж байна.
Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээнүүдийн хүрээнд энэ сарын 4, 5-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд "Монгол, Оросын хооронд соёлын арга хэмжээнүүдийн солилцоо" төслийн хүрээнд "Алан" бүжгийн чуулга болон Кубанийн казакуудын найрал дууны бүжгийн чуулгын хамтарсан тоглолт болох гэж байна. Уг тоглолтуудыг ОХУ-ын Соёлын яам, Монгол Улсын Соёлын яам, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Холбооны улсын төсвийн соёлын байгууллага "Росконцерт" зохион байгуулж байгаа билээ.
Эх сурвалж: www.polit.mn