Ч.ЗОТОЛ
УИХ-ын гишүүн Г.Дамдинням Дархан- Улаанбаатар чиглэлийн авто замын асуудлаар байнга мэдээлэл хийхийн зэрэгцээ Эдийн засгийн байнгын хороонд хүсэлт тавьж хуралдаанаар тусгайлан хэлэлцүүлсэн. Энэ үеэр Дарханы замын ажлыг эрчимжүүлэхийн тулд Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлж байв. Тэгвэл Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар дээрх саналыг хүлээн авч авто зам барих ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тогтоол гаргасан байна.
Эх сурвалж: www.polit.mn