Б.Ирээдүй
Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд Барилга хот байгуулалтын яамтай хамтран хэрэгжүүлэх “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн санамж бичиг байгуулахаар болжээ. Уг арга хэмжээ өнөөдөр 16:00 цагаас Барилга хот байгуулалтын яаман дээр болох юм байна.