Д.ДАРАМБАЗАР

Испани улсын Барселон хотноо Дэлхийн нэрт сопрано "MONTSERRAT CABALLE" нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XVI тэмцээн боллоо. Олон улсын тэмцээнд 58 орны 117 дуучин гурван үе шаттай өрсөлдсөн. Монгол Улсыг төлөөлөн дөрвөн дуучин амжилттай оролцсон. Тэмцээний финалд 13 дуучин шалгарч Б.Монголхүү финалист болж Дэлхийн алдартай театр "Liceu opera house"-н тайзнаа дуулсандаа баяртай байгаагаа цахим хуудаснаа бичжээ. Дуурийн залуу дуучин тэрбээр 2007-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав багшийн удирдлага дор Дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж төгсчээ. Мөн 2014 онд ОХУ-ын Москва хотын Соёл урлагийн их сургуулийг профессор Л.О.Зимненкогийн удирдлага дор төгссөн. 2016 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторийг профессор А.С.Ворошилогийн удирдлага дор суралцаж төгссөн байна.

Эх сурвалж: www.polit.mn