Б.ОД

Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж “Мартаж болохгүй” аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. Энэ аяны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “2016-2021 онд 12378 удаагийн объектын гал түймрийн дуудлага ирж, 102 том хүн, 32 хүүхэд гал түймэрт өртөж амиа алдсан байна.Мөн 100 том хүн 28 хүүхэд гал түймрийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон. НОБГ 4894 хүний амийг аварч, байгууллага, иргэний 20.6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн.Өнөөдрийн байдлаар хоногт галын 8-10 дуудлага ирж байна. Өнгөрсөн долоо хоногт хамгийн их дуудлага ирсэн. Таван хүн гал түймэрт өртөн амиа алдлаа. Гал болон угаарын хийнд өртөж амиа алдах эрсдэл их байна. Тиймээс “Мартаж болохгүй” аянаар дамжуулж иргэдийнхээ амь насыг авран хамгаалах, гал түймрээс сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэх зорилготой” гэж ярилаа.

 Эх сурвалж:www.polit.mn