Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.10.25/ өглөө.

Улсын хэмжээнд даваа гарагт 1095 тохиолдол бүртгэгджээ.Үүний 808 нь нийслэлд, 287 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд цар тахлаар 41-ээс дээш насны зургаан иргэн нас барж, нийт 1593 хүн тус халдвараар амиа алдлаа.

Халдварын улмаас 19093 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 3184 нь хүүхэд, 1248 жирэмсэн эх байна.Мөн гэрийн хяналтад 47 мянга гаруй хүн байна.

Нийт хүн амын 65.7 хувь нь буюу 2137780 иргэн вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан бол гуравдугаар тунгаа 384776 хүн хийлгэжээ. 

 Эх сурвалж:www.polit.mn