Б.ОД
Ерөнхий боловсролын сургуулиуд танхим, цахимаар ээлжлэн сургалтаа явуулж байна.Энэ хичээлийн жил гурван улиралтай. Тодруулбал, I-III ангийнхан 32, IV-V анги 33, дунд, ахлах ангийн сурагчид 34 долоо хоног суралцах юм.
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 20-нд эхлээд 28-нийг хүртэл үргэлжилнэ.Халдварт өвчний тархалт, агаарын бохирдол, өвөлжилт, мал төллөх хугацаанаас хамааруулан аймаг, нийслэлийн Засаг дарга нар II улирлын амралтыг I улирлын амралт дээр нэмж шилжүүлэн зохицуулах эрхтэй.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд долоон цэцэрлэг, нэг сургууль зайны сургалтад бүрэн шилжсэн бол цэцэрлэгийн 120 бүлэг, сургуулийн 273 бүлэг цахимаар хичээллэж байна.
Эх сурвалж:www.polit.mn