Б.ОД

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо.Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж COVID-19 цар тахлын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд халдварын тархалт, халдвар авсан хүний тоо буурч байгаа ч хүнд болон хүндэвтэр хүмүүс, тэр дундаа амьсгалын аппарат шаардлагатай хүмүүс нэмэгдэж байна.Шинжилгээний цэгүүд хэвийн ажиллаж байгаа. Нийт хүн амын 78.1 хувь нь бүрэн тун вакцинд хамрагдсан. Харин гурав дахь буюу нэмэлт тунд нийслэлчүүдийн 12.9 хувь нь хамрагдаад байна.Дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдагсдын тоо хангалтгүй байгаа тул явуулын багийг ажиллуулж байгаа” гэсэн юм.

 Эх сурвалж:www.polit.mn