Б.ОД
Нийслэлийн хэмжээнд 2021 оны цэрэг татлагын ажлыг зохион байгуулах товчооны нэгдсэн хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 21-24-нд цэрэг татлагын ажиллагаа зохион байгуулна. Цар тахалтай холбоотойгоор нарийн олон төлөвлөгөө гарган УОК-ын гаргасан зөвлөмжийн хүрээнд зохион байгуулахаар ажиллаж байна. Цэрэг татлагын байрыг тусгай байдлаар тоноглосон.Зарлан дуудах хуудас авсан иргэд цэрэг татлагын товчоогоор үзлэгт орох үүрэгтэй. COVID-19 халдвартай холбоотойгоор тухайн иргэн Өрхийн эрүүл мэндийн төв эсвэл шинжилгээний цэг дээр очиж өгсөн шинжилгээ нь эерэг гэдэг нь батлагдаад, gerege.mn системд бүртгэгдсэн тохиолдолд цэргийн албанд татахгүй" гэв.
Эх сурвалж:www.polit.mn