С.САРУУЛ
“Зайсан хилл” цогцолборт зохион байгуулсан “Камертон” хамтлагийн тоглолт олны шүүмжлэлд өртөөд байна. Тэгвэл тоглолт зохион байгуулсан “Собт трейд” компани нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй, түр журам, тусгай нөхцөл шаардлагуудыг удаа дараа зөрчсөн, наймдугаар сараас хойш гурван удаагийн зөрчлийн хэрэгт бүртгэгдсэн. Мөн “Зайсан хилл” цогцолборт наймдугаар сараас хойш 10 орчим зөрчил гарсан. Энэ нь тус цогцолборт байр түрээсэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой. Холбогдох байгууллагаас удаа дараа шаардлага хүргүүлж ирсэн гэдгийг хотын удирдлагууд мэдэгдсэн. Харин өнөөдөр өглөө гэрээ байгуулалгүй үйл ажиллагаа явуулсан "СОБТ трейд" компанид зөрчлийн хэрэг үүсгэн, тусгай зөвшөөрлийг цуцалсныг эх сурвалж хэллээ.
Эх сурвалж: www.polit.mn