С.САРУУЛ
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2939 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь зөөвөрлөгдсөн бол бусад дотоодын халдвар байна. Тодруулбал,1404 нь нийслэл хотод,1534 нь орон нутагт бүртгэгджээ.Мөн хугацаанд 4825 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 21-ээс дээш насны 10 хүн нас барсан байна. Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20702 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 42056 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.
Эх сурвалж: www.polit.mn