Г.ЖАВХЛАН

Италийн чөлөөт уран бүтээлч, зураач Элиа Коломбо өөрийн философийг график дизайнтай хослуулахдаа чадварлаг. Түүний бүтээлийг өнгөц харахад өхөөрдөм боловч орчин үеийн нийгмийн ноцтой асуудлыг хөндөхийг зорьдог. Жишээлбэл, хүмүүсийн олон нийтийн сүлжээний донтолт, дургүй ажлынхаа “барьцаанд” орсон тухай зэрэг өвөрмөц агуулгыг өгүүлэхийг хичээдэг.