Б.ДОЛЖИНЖАВ

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын дөрөв, суурин 58 цэг 09:00-17:00 цагт ажиллана. Эдгээр цэгт 82 багийн 426 эмч, ажилтан ажиллаж, 8184 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины I тунд 359, II тунд 1161, нэмэлт сэргээх тунд 8514 буюу нийт 10034 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна. 

Файзер, Синофарм вакцины нэмэлт гурав дахь тунг наймдугаар сарын 27-ноос цар тахлын голомтод ажиллаж байгаа алба хаагч, 55-аас дээш насны болон зорилтот бүлгийн иргэдэд сайн дурын үндсэн дээр хийж  байна.Тэгвэл есдүгээр сарын 2-ны байдлаар 49831 хүн гурав дахь тунд хамрагджээ.

Эх сурвалж:www.polit.mn