Б.ОД

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа өнгөрсөн долоо хоногт коронавируст халдварын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн талаар мэдээлэл өглөө. 

 Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэж байна. Улаанбаатар хотод шинжилгээнд эерэг эзлэх хувь ойролцоогоор 10 хувьтай байсан бол сүүлийн долоо хоногт 20 орчим хувьд хүрлээ. Орон нутгийн хувьд долдугаар сарын дундаас халдварын тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд шинжилгээнд эерэг эзлэх хувь маш өндөр байна. Нийт бүртгэгдэж байгаа тохиолдлуудын 73 хувь нь орон нутагт, 27 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа. Наймдугаар сарын 28-нд хийсэн тооцооллоор Улаанбаатарт дараагийн 14 хоногт өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 900-аас давахаар байгаа. Сүүлийн долоо хоногт хийсэн шинжилгээр 35 хувьд нь дельта хувилбар илэрсэн.Нас баралт халдварын өмнөх давалгаанаас хойш тогтмол буурч байсан ч дараагийн долоо хоногт ялимгүй нэмэгдэх хандлага ажиглагдаж байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn