Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.09.03/-нд өглөө.Улсын хэмжээнд баасан гарагт 3638 хүнээс  халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 810 нь нийслэлд, 2828 нь орон нутагт бүртгэгджээ.Мөн хугацаанд 21-80 гаруй насны гурван хүн нас баржээ. Ингэснээр улсын хэмжээнд 951 хүн цар тахлаар амиа алдлаа.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 16226 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 23315 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл, хүндэвтэр- 4336, хүнд-1180, маш хүнд-293 хүн байна.

Эх сурвалж:www.polit.mn