Б.ОД

Элсэлтийн ерөнхий шалгалт-2021-ийг наймдугаар сарын 19-22-нд орон даяар зохион байгуулсан.Гэвч COVID-19 халдвар авсны шалгалтад оролцож чадаагүй 180 бүртгүүлэгч есдүгээр сарын 2-4-нд шалгалтаа өгнө.

Шалгалт өгөхөөр очихдоо иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх болон Эмнэлгийн магадалгаа буюу коронавируст халдварын улмаас шалгалтад оролцож чадаагүйг нотлох эрүүл мэндийн байгууллагаас гаргасан бичгийг авч очих шаардлагатай юм.

Эх сурвалж:www.polit.mn