С.САРУУЛ

Маргааш есдүгээр сарын 1 ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хичээл, сургуулийг танхим болон цахим хэлбэрээр орохоор болсон. Мөн  аль ч сургуульд хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа болохгүйг салбарын яамнаас мэдэгдсэн. Харин та алаг үрсээ аюулт цар тахлаас хамгаалж гар ариутгагч, сальфекта, ээлжийн маскыг заавал цүнхэнд нь хийгээрэй.

2021-2022 оны хичээлийн жилд 81 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд элсэн орно. Ингэснээр улсын хэмжээнд 700 гаруй мянган сурагч цахим болон танхимын сургалтаар боловсрол эзэмших статистик гарчээ.

Эх сурвалж: www.polit.mn