Ц.МЯГМАРБАЯР

 

Монголын хөрөнгийн биржээр /МХБ/ өчигдөр компанийн 303 тэрбум 700 сая төгрөгийн 958.303 ширхэг хувьцаа арилжаалагджээ. “Тэнгэрлиг медиа групп” ХК болон “Хөвсгөл хүнс” ХК- ийн хувьцааны ханш өсөлттэй  байлаа. Монголын хөрөнгийн биржийг хөдөлгөөнд оруулж энэ оны хагас жилд түүхэндээ байгаагүй 1.5 тэрбум төгрөгийн ашигтай арилжааг хийхэд гол нөлөө үзүүлсэн Ард санхүүгийн нэгдлийн найман компанийн нэгж хувьцааны үнэ нь энэ оны эхний зургаан сард хамгийн ихдээ 13 мянган төгрөгт хүрч байсан бол сүүлийн хоёр сард  7180 төгрөгт хүрч буугаад байсан юм. Гэвч өчигдрийн арилжаагаар нэгж хувьцааны үнэ 8150 төгрөгт хүрч эргээд өссөн юм. Өөрөөр хэлбэл, тус нэгдэл өөрийн хамгийн том хөрөнгө оруулагчаас 4.8 тэрбум төгрөгөөр /нэгж хувьцаагаа 9600 төг/  худалдан авч блок арилжаа хийсэн нь ийнхүү өсөхөд нөлөөлсөн байна.  Ингэснээр арилжааны индекс дээр зарах захиалга үгүй болж хувьцааны ханш 10 мянган төгрөгт хүрэх хандлага ажиглагдаж эхэллээ. Өнгөрсөн жилийн өдийд тус нэгдлийн нэгж хувьцааны ханш 1000 төгрөг байсан бол өнөөдөр ийнхүү 700 дахин өсөж байна. Үүнийг банкны ашигтай харьцуулбал санхүүгийн болон банкны салбарт  өмнө болж байгаагүй ашиг. Цар тахлаас шалтгаалан эдийн засаг муудсан энэ үед хөрөнгийн зах зээл ийм өндөр өсөлт үзүүлж буй нь тус салбарыг  идэвхжүүлж анхаарал татсан гэж хэлж болно. Эднийх ард апп-ын 1.3 сая хэрэглэгчтэй болж  арилжаанд оролцох боломжийг олгосон нь нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл, МХБ-ийн нийт арилжааны 77 хувь нь Ард санхүүгийн нэгдэлтэй холбоотой хувьцаа эзэлж байна. Нөгөөтэйгүүр ард койны ханш мөн хувьцааны үнээ дагаж унаж байсан бол эргээд өсөх хандлагатай болж ирлээ. Өнгөрсөн тавдугаар  сард нэг койн 270- 475 төгрөгтэй тэнцэж байсан бол өчигдрийн тухайд 132 төгрөгтэй тэнцээд байв. Цаашид хувьцааны ханшаа дагаад койны үнэ  өснө гэдгийг Ард санхүүгийнхэн  олон нийтэд мэдээлсэн. Ийнхүү хөрөнгийн зах зээл уот хугацаандаа ашиг өгч богино хугацаандаа огцом савладаг гэдгийг Ард санхүүгийн нэгдлийн үйл ажиллагаанаас харагдаж байна. “Манай хувьцаа, койны ханшын өсөлт, тогтвортой зэрэг нь хөрөнгийн үнэлгээ, технологи, дэд бүтэц, эко систем сайтай байгаатай холбоотой. Бид 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хөгжүүлэтэд зарцуулаад байна” гэж тус нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хэлсэн.

 

IHC койн ӨНӨӨДӨР арилжаалагдана

Монголчууд тэр дундаа Ард санхүүгийн нэгдлээс гаргасан ard койн болон “Их бит”  компаниас өнөөдөр анхдагч арилжаагаа хийж буй ihc койны тухай онцольё.   Мэдээж ard койн бол гадны болон дотоодын тухайлбал, bitrex, dax гэсэн төвлөрсөн бирж дээр  арилжаанд хослол болон  хагас жил гаруй хугацаанд 500 мянган хэрэглэгчтэйгээр өдөрт 50-80 мянган ам.долларын арилжаа хийсээр байна. Төвлөрсөн бус шинэ санхүүгийн тогтолцоог бүрдүүлчихсэн. Өөрөөр хэлбэл, дундын зуучлагчгүй санхүүгийн шинэ систем бүрдүүлсэнгэсэн үг. Өмнөх жилийн өдийд нэгж койн гурван төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 132 төгрөг болсон нь нэг жилийн дотор 40 дахин өссөн. Ийм өгөөжтэй хөрөнгө оруулалт өөр хаана ч одоогоор алга. Энэ нь юу хэлээд байна вэ гэвэл манай улсад хөрөнгийн зах зээл хөгжих үүд нээгдсэн. Тэгвэл өнөөдөр арилжаанд гарч байгаа ihc койныг  дөрвөн бирж дээр 100 тэрбум койн тэнцүү хуваагдаж арилжаалагдах юм. Тус койны гол онцлог  Монголын биш АНУ-ын инфляцитай уяж байгаа гэв. Дэлхийн дахинд арилжаалагдаж байгаа ихэнх бараа бүтээгдэхүүн ам.доллараар ханш нь тодорхойлогддог. Ингэж дэлхийн зах зээлд гаргаснаар олон орны хүмүүст койноо хүргэх зорилготой тул   АНУ-ын инфляцитай уясан нь зөв шийдэл гэж санаачлагчид онцолж байна. Уг нэгж койны анхдагч арилжааны эхлэлийн үнэ 30 мөнгөтэй тэнцэж байна. Тиймээс алдах хэмжээгээр авах нь эрсдэлгүй хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эх сурвалж: “Зууны эмдээ” сонин

2021.8.25 ЛХАГВА № 166 (6643)