Б.ОД

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, АМГТГ-аас аж ахуй нэгжүүдтэй шатахууны үнийн асуудлаар хамтарсан уулзалт хийж байна.

 Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Газрын тосны бүтээгдэхүүний үнэ 3.6 дахин нэмэгдсэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний үнийн хувьд олон арга хэмжээ авсан. 2018 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварыг АИ-80, АИ-92 дээр тэглэсэн. Энэ шийдвэр одоог хүртэл хэвээрээ байгаа.Вакцинжуулалтыг 60 хувьд хүрэх хүртэл АИ-92 бензиний үнийг 1450 төгрөгт барихаар ААН-үүдтэй тохирсон байсан. Энэ оны нэгдүгээр сараас зургаадугаар сар хүртэл ААН-үүдийн алдагдал литр тутамд 600 төгрөгт хүрсэн. Энэ хэвээрээ байсан бол бензиний хомсдолд орохоор байлаа. Нефть импортлогч аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээж эхэлсэн" гэв.

Эх сурвалж:www.polit.mn